Skip to Content

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь “ОМБОЛ” ХХК-ийн OMBOL.MN цахим захиалгын системийг ашиглаж буй Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. “ОМБОЛ” ХХК нь энэхүү Нууцлалын бодлогын хүрээнд мэдээлэл хариуцагч байх бөгөөд ERP.OMBOL.MN системийн хэрэглэгч, захиалагчийг цаашид “Харилцагч” гэж нэрлэнэ.

1.3. “ОМБОЛ” ХХК нь Харилцагчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, шаардлагын дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.4. Харилцагч OMBOL.MN системд бүртгүүлэх, системийг ашиглах болон захиалга хийхээс өмнө энэхүү Нууцлалын бодлоготой танилцах үүрэгтэй.

1.5. Харилцагч OMBOL.MN системд бүртгүүлж, үйлчилгээ ашигласнаар энэхүү Нууцлалын бодлоготой танилцсан бөгөөд шаардлагатай тохиолдолд хуульд заасан хүрээнд өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглуулахтай холбоотой зөвшөөрлөө өгсөнд тооцно.

1.6. Тодорхой төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад хууль тогтоомжийн дагуу тусгайлан зөвшөөрөл авах шаардлагатай бол “ОМБОЛ” ХХК Харилцагчаас холбогдох зөвшөөрлийг авна.

1.7. Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

2.1. OMBOL.MN систем нь үйлчилгээг хэвийн үзүүлэх, Харилцагчийн бүртгэл үүсгэх, захиалга боловсруулах, хүргэлтийг зохион байгуулах болон үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шаардлагатай мэдээллийг цуглуулж болно.

2.2. Харилцагч гэж OMBOL.MN системд нэвтэрч, өөрийн бүртгэл үүсгэн, системийн үйлчилгээг ашиглаж, эмийн захиалга хийж буй хуулийн этгээдийг хэлнэ.

2.3. Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:

 

Бүртгэлийн мэдээлэл

  • овог, нэр;
  • цахим шуудангийн хаяг;
  • гар утасны дугаар;
  • хэрэглэгчийн нэр;
  • нууц үгийн хамгаалагдсан мэдээлэл;
  • байгууллагын нэр болон холбогдох мэдээлэл;

Захиалга, хүргэлтийн мэдээлэл

  • захиалсан эмийн мэдээлэл;
  • захиалгын тоо, хэмжээ;
  • захиалгын огноо, цаг;
  • захиалгын төлөв;
  • хүргэлтийн хаяг;
  • хүргэлт хүлээн авах байгууллагын нэр;
  • холбоо барих утасны дугаар;
  • төлбөр, тооцоотой холбоотой шаардлагатай мэдээлэл.

3.1. Харилцагчийн үүсгэсэн нууц үгийг системийн аюулгүй байдлын зохих арга технологи ашиглан хамгаалж хадгална.

3.2. Харилцагч өөрийн системд нэвтрэх нэр, нууц үг болон нэвтрэх эрхтэй холбоотой мэдээллийг бусдад дамжуулахгүй, нууцлалыг нь өөрөө хариуцах үүрэгтэй.

3.3. Харилцагч нэвтрэх мэдээллээ бусдад алдсан, нууц үгээ задруулсан, эсхүл өөрийн бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэлт хийгдсэн гэж үзвэл “ОМБОЛ” ХХК-д нэн даруй мэдэгдэх шаардлагатай.

3.4. Харилцагчийн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэвтрэх мэдээлэл бусдад алдагдсан болон зөвшөөрөлгүй ашиглагдсанаас үүсэх эрсдэлийг холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Харилцагч өөрөө хариуцна.

4.1. “ОМБОЛ” ХХК нь Харилцагчийн мэдээллийг анх цуглуулсан зорилго болон хууль тогтоомжид зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглана.

4.2. Харилцагчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:

Үйлчилгээ үзүүлэх

  • OMBOL.MN системд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх;
  • хэрэглэгчийг таних, баталгаажуулах;
  • системд нэвтрэх боломжийг бүрдүүлэх;
  • захиалгыг хүлээн авах, боловсруулах, баталгаажуулах;
  • захиалгын төлөвийг мэдээлэх;
  • захиалгыг бэлтгэх, хүргэх;
  • захиалга, хүргэлттэй холбоотой асуудлыг тодруулах.

Харилцагчтай холбоо барих

  • захиалгын баталгаажуулалт илгээх;
  • хүргэлтийн мэдээлэл хүргэх;
  • захиалгын өөрчлөлт, саатал, цуцлалтын талаар мэдээлэх;
  • үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдэгдэл илгээх;
  • Харилцагчийн санал, хүсэлт, гомдолд хариу өгөх.

Системийн үйл ажиллагааг сайжруулах

  • системийн хэвийн ажиллагааг хянах;
  • техникийн алдаа, доголдлыг илрүүлэх, засварлах;
  • системийн аюулгүй байдлыг хангах;
  • системийн шинэчлэл, хөгжүүлэлт хийх;
  • шинэ функц, модуль хөгжүүлэх, турших;
  • хэрэглэгчийн туршлага болон үйлчилгээний чанарыг сайжруулах.

 

Маркетинг, мэдээлэл хүргэх

4.3. Харилцагчийн зөвшөөрөл болон хууль тогтоомжид зөвшөөрсөн тохиолдолд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшуулал, хөнгөлөлт болон бусад маркетингийн мэдээллийг цахим шуудан, мессеж болон бусад холбооны сувгаар хүргэж болно.

4.4. Харилцагч маркетингийн мэдээлэл хүлээн авахаас хүссэн үедээ татгалзах боломжтой.

4.5. Үйлчилгээний хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай захиалга, төлбөр, хүргэлт, системийн аюулгүй байдалтай холбоотой мэдэгдэл нь маркетингийн мэдээлэлд хамаарахгүй.

5.1. “ОМБОЛ” ХХК нь Харилцагчийн хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлгүйгээр худалдах, түрээслэх болон үйлчилгээний зорилгоос гадуур ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

5.2. Үйлчилгээг хэвийн үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд Харилцагчийн мэдээллийн зөвхөн шаардлагатай хэсгийг дараах этгээдэд дамжуулж болно:

  • захиалга хүргэх хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч;
  • төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч;
  • мэдээллийн технологи, сервер, системийн үйлчилгээ үзүүлэгч;
  • мессеж болон цахим шуудан илгээх үйлчилгээ үзүүлэгч;
  • “ОМБОЛ” ХХК-тай гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлж буй бусад шаардлагатай байгууллага.

5.3. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахдаа тухайн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зорилгоор ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зохих арга хэмжээг авахыг эрмэлзэнэ.

5.4. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагаас хууль ёсны шаардлага ирүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд мэдээллийг гаргаж өгч болно.

5.5. Харилцагчийн мэдээллийг анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, дамжуулах шаардлага үүсвэл хууль тогтоомжийн дагуу шаардлагатай зөвшөөрлийг Харилцагчаас авна.

6.1. “ОМБОЛ” ХХК нь Харилцагчийн мэдээллийг OMBOL.MN системийн үйл ажиллагааг хангах зориулалттай сервер болон мэдээллийн технологийн дэд бүтцэд хадгална.

6.2. Мэдээлэл хадгалах сервер болон дэд бүтэц нь “ОМБОЛ” ХХК-ийн өөрийн эсхүл гэрээт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчийн дэд бүтэц байж болно.

6.3. Харилцагчийн мэдээллийг тухайн мэдээллийг цуглуулсан зорилго хэрэгжихэд шаардлагатай хугацаа, гэрээний харилцааны хугацаа болон хууль тогтоомжид заасан хадгалалтын хугацаанд хадгална.

6.4. Мэдээллийг хадгалах шаардлага дууссан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, мэдээлэл хадгалах бодлого, техникийн боломжийн хүрээнд устгах, нэргүйжүүлэх эсхүл таних боломжгүй хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авч болно.

6.5. “ОМБОЛ” ХХК нь мэдээлэл алдагдах, устах, зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, хуулбарлах, задруулахаас хамгаалахад чиглэсэн зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7.1. Харилцагч OMBOL.MN системд бүртгэлтэй өөрийн мэдээллийг системийн боломжит тохиргоогоор дамжуулан харах, шинэчлэх, засварлах боломжтой.

7.2. Харилцагч өөрийн мэдээлэл буруу, дутуу эсхүл шинэчлэх шаардлагатай гэж үзвэл мэдээллээ засварлах хүсэлт гаргаж болно.

7.3. Харилцагч хууль тогтоомжид заасан хүрээнд өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах хүсэлтийг гаргаж болно:

  • шаардлагатай тохиолдолд мэдээлэл боловсруулахтай холбоотой зөвшөөрлөө цуцлах;
  • маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах;
  • хуульд зөвшөөрөгдсөн хүрээнд мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.

7.4. Харилцагчийн хүсэлтийг хэрэгжүүлэх боломж нь хууль тогтоомжид заасан мэдээлэл хадгалах үүрэг, гэрээний үүрэг болон бусад хууль ёсны үндэслэлээр хязгаарлагдаж болно.

7.5. Харилцагч цахим шуудан болон бусад маркетингийн мэдээлэл хүлээн авах тохиргоогоо өөрчлөх, эсхүл тухайн үйлчилгээнээс татгалзах боломжтой.

8.1. OMBOL.MN систем нь системийн хэвийн ажиллагааг хангах, хэрэглэгчийн нэвтрэлтийг удирдах, аюулгүй байдлыг сайжруулах болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookie болон түүнтэй ижил төрлийн технологи ашиглаж болно.

8.2. Харилцагч өөрийн ашиглаж буй интернет хөтчийн тохиргоогоор cookie-ийн хэрэглээг хязгаарлах эсхүл идэвхгүй болгох боломжтой.

8.3. Зарим шаардлагатай cookie-г идэвхгүй болгосноор OMBOL.MN системийн тодорхой функц хэвийн ажиллахгүй байх боломжтой.

9.1. “ОМБОЛ” ХХК нь хууль тогтоомжийн өөрчлөлт, OMBOL.MN системийн шинэчлэл, үйлчилгээний нөхцөл болон үйл ажиллагааны шаардлагатай уялдуулан энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

9.2. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчилсэн хувилбарыг OMBOL.MN системд нийтэд нээлттэй байршуулна.

9.3. Харилцагч Нууцлалын бодлогын шинэчилсэн хувилбартай тухай бүр танилцах боломжтой.

9.4. Нууцлалын бодлогод Харилцагчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц томоохон өөрчлөлт орсон тохиолдолд боломжит сувгаар нэмэлт мэдээлэл хүргэж болно.

9.5. Тухайн захиалгыг боловсруулах, хүргэхтэй холбоотой хувийн мэдээллийн боловсруулалтад захиалга баталгаажих үед хүчин төгөлдөр байсан Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомж үйлчилнэ.

10.1. Харилцагч өөрийн хувийн мэдээлэл, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал болон энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал, хүсэлт, гомдлоо “ОМБОЛ” ХХК-д гаргаж болно.

Холбоо барих утас: 11-316428, 11-310293

Цахим систем: sales@ombol.mn

10.2. Харилцагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдлыг “ОМБОЛ” ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон байгууллагын дотоод журмын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ.

11.1. Энэхүү Нууцлалын бодлого нь OMBOL.MN системд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

11.2. OMBOL.MN системийг үргэлжлүүлэн ашиглахдаа Харилцагч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нууцлалын бодлоготой танилцах үүрэгтэй.

11.3. Энэхүү Нууцлалын бодлого болон Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хооронд зөрүү үүссэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримтална.