Бидний тухай
Манай компани 2004 онд үүсгэн байгуулагдаж, эм хангамжийн салбарт эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр 22 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго
Манай хамт олон "ЗӨВИЙГ ЭРХЭМЛЭЕ" уриатайгаар ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР БҮТЭЭГДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ, ТАСРАЛТГҮЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТУЛГУУР БОЛЖ АЖИЛЛАХ эрхэм зорилготой.
Албан ёсны дистрибьютер










ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭ ШИЙДЛҮҮД
Олон улсын чанарын стандарт
Бид үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагыг мөрдөж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулан ажилладаг.
Орчин үеийн эмчилгээний шийдэл
Олон улсын чанарын шаардлага хангасан, нотолгоонд суурилсан эмчилгээний шийдлүүдийг Монгол хүнд хүргэж эмчилгээнд нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Ухаалаг эрүүл мэндийн технологи
Чихрийн шижин өвчний хяналтыг дэмжих зорилгоор глюкозын түвшнийг тасралтгүй хянах систем буюу CGM технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, орчин үеийн, хэрэглэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй эрүүл мэндийн шийдлийг хүргэн ажиллаж байна.