+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Мэдэгдэл

 

МЭДЭГДЭЛ

“Табекс бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авахаас сэрэмжлүүлэх тухай”

          Омбол ХХК нь 2004 оноос эм хангамжийн салбарт эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр тасралтгүй 18 жил үйл ажиллагаа явуулж буй, чанарын удирдлагын олон улсын ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлсэн анхны эм ханган нийлүүлэх байгууллага юм. Бид тасралтгүй хөгжиж, орчин үеийн технологи, инноваци шингэсэн, хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан болж буй асуудлыг шийдвэрлэх нэн чухал, чанарын баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүнийг Монгол хүнд хүргэхийг зорин ажилладаг.

          Манай байгууллага Болгар улсын Софарм үйлдвэрийн Табекс №100 шахмал  эмийг албан ёсоор Монгол улсын эмийн бүртгэлд /бүртгэлийн дугаар: F20150825NO05015/ бүртгүүлэн эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлэг, эмийн санд нийлүүлдэг. Уг эмийг эмийн санд худалдаалж буй үнэ дунджаар 65,000-70,000 төгрөг (НӨАТ орсон) байдаг.

          Табекс эмийг олон нийтийн сүлжээг ашиглан хувь хүмүүс хүргэлтээр 95,000 төгрөгөөр зарж, иргэд байгууллагад зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан борлуулсан тохиолдол гарч байна.

Иймд иргэд та бүхэн Табекс эмийг эмийн сангаас худалдан авах эсвэл албан ёсны эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээнээс авна уу.

Үнэ нэмж, дамлан худалдаалж буй гэмт үйлдлийг хийж байгаа иргэдийн тухай мэдээллийг 99090732 тоот утсаар хүлээн авч байна.

ОМБОЛ ХХК

2022.02.23

comments powered by Disqus

Дэд цэс

;