Манай компани 2004 онд үүсгэн байгуулагдаж, эм хангамжийн салбарт эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр тасралтгүй 15 жил үйл ажиллагаа явуулж байна.
Манай хамт олон ЗӨВИЙГ ЭРХЭМЛЭЕ уриатайгаар ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ДЭВШИЛТЭТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРТЭЭМЖТЭЙ, ТАСРАЛТГҮЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТУЛГУУР БОЛЖ АЖИЛЛАХ эрхэм зорилготой.
Бид тасралтгүй хөгжиж, орчин үеийн технологи, инноваци шингэсэн, хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан болж буй асуудлыг шийдвэрлэх нэн чухал, чанарын баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүнийг Монгол хүнд хүргэхийг зорин ажиллаж байна.