+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Кальцийн биед гүйцэтгэх үндсэн 7 үүрэг:

Яс шүд: Кальци яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд хатуу, бат бөх байдлыг хангахад оролцдог. Хэрэв кальци дутагдвал яс, шүдний кальцийн хэмжээ багасах, яс сийрэгжин зөөлөрч, бат бэх чанараа алдан амархан гэмтэж, хугарамтгай болно.

Булчингийн агшилт: Кальци булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтыг тоог тохируулдаг чухал элемент.

Мэдрэлийн систем: Мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжуулах үйлд оролцдог, 

Зүрх судас: магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулдаг.

Цус: Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. Үүний хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохдоо муу болдог.

Эсийн үйл ажиллагаа: Кальци эсийн хананы нэвчимтгий чанарыг сайжруулахад нөлөөлнө. Энэ нь тэжээлийн бодисуудыг эсэд нэвтрүүлэхэд ач холбогдолтой байдаг.

Бусад үүрэг: Дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх,өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.

comments powered by Disqus

Дэд цэс

;