+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Архины бус шалтгаант элэг өөхлөх

👉УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
🚶Биеийн жингээ хасах 
Биеийн жингийн индексээ 18.5-24.9 хооронд барих

🥗Эрүүл, зөв хооллох
Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс өдөрт оногдох илчлэгээ авч байх нь чухал. Өөх тос, элсэн чихэр, давсны хэрэглээгээ бууруулах нь элгэнд хуримтлагдсан өөхийг бууруулахад тустай.

🚴Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Дунд зэргийн эрчимтэй гүйх, усанд сэлэх, дугуй унах гэх мэт дасгалуудыг долоо хоногт нийт 150 минут байхаар тооцож хийх

🔬СУДАЛГААнаас үзэхэд:
Дөрвөн долоо хоногийн хугацаанд долоо хоногийн 5 өдөрт 30-60 минут дасгал хөдөлгөөн хийсэн таргалалттай насанд хүрэгчдийн элгэнд хуримтлагдсан өөх 10 хувиар багассан бөгөөд өдөрт хэрэглэх илчлэгээ гурван сарын хугацаанд 500 ккал аар бууруулахад, биеийн жин 8 хувиар буурч элэг өөхлөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурчээ.

comments powered by Disqus

Дэд цэс

;