+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

Архины 10 хүрэхгүй хувь нь хөлс, шээс, амьсгалаар дамжин гадагшилдаг. Харин үлдсэн хэсэг нь ердийн хоол хүнсний адилаар энерги ялгаруулан задардаг. Гэвч хоол хүнснээс ялгаатай нь зөвхөн элэг архийг задалж, бодисын солилцоонд оруулдаг тул архийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд элгэнд илүү их ачаалал өгдөг. Архийг зохистой хэмжээнд нь хэрэглээд байхад элэг үүргээ бүрэн гүйцэтгэж биед ямар ч аюулгүй. Харин хэтрүүлэн хэрэглэхэд элэгний үрэвсэл болон цирроз болж хүндрэн элэгний сорвижилтийн улмаас үйл ажиллагааны хомсдолтой болох эрсдэлтэй.

Архи нь цусны судсыг тэлж, даралт бууруулдаг учир бусад эрхтнүүдэд хүргэгдэх цусны хангамж сулран эрхтнүүдэд хангалттай цус түгээхийн тулд зүрх илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Булчинд хүргэгдэх цусны хэмжээ багасч (шарталтын үеийн зовиураар илэрнэ), харин арьсан дахь цусны хэмжээ нэмэгдсэнээр хөлрөлт ихэснэ. Архи ходоодны салстыг цочроодог тул ходоод агшин бөөлжихөд хүргэдэг. Архи нь биеийн шингэн хөөж ихээр шээлгэснээс бөөрний ус шингээх, цус шүүх чадварыг багасган хордлогын байдалд оруулна. Ийм учраас хүмүүс байнга ариун цэврийн өрөө рүү гүйдэг ч маргааш нь ихэд ангасан байдаг. Хэт их шингэний дутагдал нь зүрхний хэмнэлийг алдагдуулж улмаар зогсоход хүргэх хүртэл аюултай байдаг. Архийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь биеийн бүх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны байнгын айдас түгшүүрт автуулж, үргүйдэл, ясны сийрэгжилт болон цус харвалтын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна

comments powered by Disqus

Дэд цэс

;