ЭМЯ нь гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам. доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч нь болох АНУ-ын Гилеад сайнс компанитай Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд 1200 ам. доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрсэн юм. Эм орж ирэх хүртэлх хугацаанд ЭМЯ нь Хепатитийн С вирүсийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дүүргийн, мөн улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн 130 гаруй эмчийг сургаад байна. Мөн ХӨСҮТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байна.
Асуулт: Хепатитийн С вирүст халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Хэрвээ та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлэн эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
Улсын эмнэлгийн жагсаалт:
Эмнэлгийн нэр | Сургагдсан эмчийн тоо |
Архангай аймгийн НЭ | 3 |
Баянөлгий аймгийн НЭ | 3 |
Баянхонгор аймгийн НЭ | 2 |
Говь-алтай аймгийн НЭ | 2 |
Говь-сүмбэр аймгийн НЭ | 2 |
Дархан уул аймгийн НЭ | 2 |
Дорноговь аймгийн НЭ | 2 |
Дундговь аймгийн НЭ | 2 |
Дорнод аймгийн НЭ | 2 |
Завхан аймгийн НЭ | 2 |
Орхон аймгийн НЭ | 2 |
Өвөрхангай аймгийн НЭ | 2 |
Өмнөговь аймгийн НЭ | 2 |
Сүхбаатар аймгийн НЭ | 1 |
Сэлэнгэ аймгийн НЭ | 1 |
Төв аймгийн НЭ | 2 |
Увс аймгийн НЭ | 2 |
Ховд аймгийн НЭ | 1 |
Хөвсгөл аймгийн НЭ | 2 |
Хэнтий аймгийн НЭ | 2 |
Баянгол дүүргийн ЭМТ | 2 |
Баянзүрх НЭ | 2 |
Баянзүрх дүүргийн ЭМТ | 2 |
Налайх дүүргийн ЭМТ | 2 |
Багануур дүүргийн ЭМТ | 2 |
Сүхбаатар дүүргийн ЭМТ | 2 |
Сонгинохайрхан дүүргийн ЭМТ | 2 |
Сонгинохайрхан дүүргийн НЭ | 2 |
Хан-Уул дүүргийн ЭМТ | 2 |
Хан-Уул дүүргийн НЭ | 2 |
Чингэлтэй дүүргийн ЭМТ | 3 |
Улсын нэгдүгээр төв эмнэлэг | 11 |
Улсын хоёрдугаар төв эмнэлэг | 5 |
Улсын гуравдугаар төв эмнэлэг | 7 |
Халдварт өвчин судлалын үндэсний төв | 6 |
Хавдар судлалын үндэсний төв | 2 |
Төмөр замын нэгдсэн эмнэлэг | 1 |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв | 2 |
Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг | 2 |
Хэрвээ та өөрөө хүсвэл нийслэл Улаанбаатар хот дахь дараах хувийн хэвшлийн эмнэлгийн сургалтад хамрагдсан эмч нарт хандан мөн эмчилгээнд хамрагдаж болно.
Эмнэлгийн нэр |
Сургагдсан эмчийн тоо |
Элэг эмнэлэг |
2 |
Ливерген |
2 |
Интерферон |
2 |
Интермед |
2 |
Грандмед |
2 |
Ачтан |
1 |
Гурван гал |
1 |
Дархан детект |
1 |
Элэг төв |
2 |
Сонгдо |
1 |
Ринчендаваа эмнэлэг |
1 |
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг |
6 |
Эмнэлэгт зөвхөн эмчийн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийгдэж, эмчилгээний талаар зөвлөгөө өгч, хяналтыг тавих ба аливаа эмч, эмнэлэг хепатитийн С вирүст халдварыг эмчлэх эмийг олгож, худалдахгүйг анхаарна уу.
Асуулт: Хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?
Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавхи бүхий хүсэлт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хөндлөнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан. Эдгээр лабораторид вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийлгэсэн байх ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцаж байгаа. Дээрх лабораториудад хийгдэж байгаа С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний дундаж өртөг нь 90-190 мянган төгрөг байна.
Асуулт: Эмчилгээнд хамрагдахын тулд нэн тэргүүнд ямар шинжилгээг өгсөн байх ёстой вэ
Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.
Асуулт: Орон нутгийн иргэд шинжилгээнд яаж хамрагдах вэ
Одоогоор аймгуудад С вирүс тоолох шинжилгээ хийгдэхгүй байгаа тул иргэн УБ хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгуудэрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.
Асуулт: Эмчилгээний үргэлжлэх хугацаа ямар байх вэ?
Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон ХСВ-ийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна.
Асуулт: Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалт байдаг уу
Одоогоор байхгүй байна. Гэхдээ бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тунг зөвлөх боломжгүй
Асуулт: Харвони эмийн үр дүн, найдвартай эсэх талаар тодруулга өгнө үү
Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна.
Хүнс, эмийн агентлаг (FDA) нь судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянах, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдлийн шалтгааныг судалж, хүний бие махбодид тохиромжтой, аюулгүй эсэх талаархи мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна.
Харвони эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.
Асуулт: Эмийг хэрхэн хаанаас авах вэ?
Эм уухаар эмч жор бичигдсэн Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс Омбол ХХК-ийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкны дансанд эмийн төлбөрөө шилжүүлээд төлбөр төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хамт “Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-өөс ирж авна. Орон нутагт амьдардаг бол аймгийн эмийн сан руу эмийг шуудангаар явуулна. Тухайн хүн орон нутгийн эмийн санд бичиг баримт, эмийн төлбөр төлсөн баримтаа үзүүлэн эмээ авна.