Эрүүл мэндийн сайдын 03 сарын 23-ны А/108 тоот тушаалын дагуу Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа “ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяны хүрээнд ЭМЯ, Энэтхэг улсын NATCO эмийн үйлдвэртэй хамтран, Эрүүл мэндийн салбарын элэгний С вирүсийн халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүйгээр “Хепсинат-ЛП” (Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг) олгож эмчлэх, элэгний хавдраас сэргийлэх тус аян амжилттай хэрэгжиж байна.
Энэтхэг улсын тэргүүлэх зэргийн NATCO эмийн үйлдвэр нь АНУ-ын Гилеад Сайнсис компаний Элэгний С вирүсийн халдварын эсрэг Харвони болон бусад эмүүдийг нь лицензийн дагуу үйлдвэрлэн Азийн 101 улсад нийлүүлдэг. Тус үйлдвэр нь Хепсинат-ЛП эмийг Азидаа хамгийн анх үйлдвэрлэсэн. Одоогийн байдлаар Энэтхэг улсад хамгийн их хэрэглэгдэж байгаа элэгний С вирусийн эсрэг эм юм.
Хепсинат ЛП нь эмийн чанарын хувьд сайн бөгөөд эмийн био хүртэхүйн хувьд хамгийн өндөр чанартай ерөнхий нэршлийн эм.
Хепсинат ЛП эмийг 2016 оны 9-р сараас эхлэн манай улсад хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эхний эм уусан 326 хүний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 98,7%-ийн үр дүнтэй байна.