+976 11-316428, 11-310293   info@ombol.mn

“ЭЛЭГНИЙ ВИРҮСИЙН ЭСРЭГ ХАМТДАА LIVE+R” төслийг дэмжин хамтран ажиллаа.

“JCI лидер” салбар байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон “ОМБОЛ” ХХК эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран “ЭЛЭГНИЙ ВИРҮСИЙН ЭСРЭГ ХАМТДАА LIVE+R” төслийг “ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ, ИТГЭЛ ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ” уриатайгаар 2017-2020 онд Улаанбаатар хотын Сонгигохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан хэрэгжүүлж байна.

"Омбол" ХХК-ний зүгээс нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэ бүхий элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийн 800 тун эмийг LIVE+R төсөлд хандивлаж, С вирүсийн ХЕПСИНАТ-ЛП эмийн 3 тун нь нэг курс эмчилгээ болж элэгний С вирүсийг устгах бөгөөд нийт 266 хүнийг аюулт өвчнөөс салгах энэ хандивийн нийт өртөг нь 280 сая төгрөг болсон. 

2018 оноос Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж, цэргийн албан хаагчдыг хамруулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас түүчээлэн эхлүүлэх ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан.

Төслийн нээлтийн ажиллагаанд БХЯ-ны ГХАГ-ын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, “JCI лидер” салбар байгууллагын үүсгэн байгуулагч, 2006, 2007 оны ерөнхийлөгч, Шадар сайдын ахлах зөвлөх хатагтай Л.Саянаа, "JCI лидер" салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр, "JCI лидер" салбар байгууллагын 2018 оны Нийгмийн хариуцлагын захирал, "Элэгний вирүсийн эсрэг хамтдаа Live+R” төслийн удирдагч Б.Энхтөр нар оролцсон.

Мөн уг үйл ажиллагааны үеэр үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, шинжилгээнд хамрагдсан алба хаагчдаас вирүс илэрсэн тохиолдолд Цэргийн төв эмнэлгийн дотрын эмч нарт хандан элэгний С вирүсийн эмийг үнэ төлбөргүй авах юм. Live+R төсөл үргэлжилсээр байна.

 

comments powered by Disqus

Дэд цэс

;